Өглөөний мэнд AZIBEAUTIES! Зөвлөгөө буландаа тавтай морил.
Арьс арчилгааны хамгийн чухал нь юу гээч?
Мэдээж, ЦЭВЭРЛЭГЭЭ.
Холимог (T zone дух, хамар, эрүү), тослог, батгашилд өртөмтгий, нүхжилттэй арьстай манайхан анхаарлаа хандуулаарай.
β-гидрокси хүчил (BHA) ангилалд багтах ба арьсны үхэжсэн эсийг гуужуулах, батгыг эмчлэх, үрэвсэл багасгах, нүхийг цэвэрлэх, агшаах үйлчилгээтэй.
Салицилын хүчилтэй хөөсөн болон усан цэвэрлэгч нь арьсны бохирдлыг арилгах, тослогийг тэнцвэржүүлэх, батганы эсрэг үйлчилгээтэй бүтээгдэхүүн юм.
Нүхийг гүн цэвэрлэнэ: Салицилын хүчил нь тосонд уусах чадвартай тул арьсны тослог ялгаруулалттай нүхний гүнд нэвтэрч, борирдол, илүүдэл тосыг цэвэрлэдэг.
Батганы эсрэг үйлчилгээтэй: Нянгийн эсрэг үйлчилгээтэй тул батга үүсгэдэг бактер үрэвслийг устгаж, батганы сорвийг багасгахад тусалдаг.
Арьсны үхэжсэн эсийг гуужуулна: Арьсны гадаргын үхэжсэн эсийг зөөлнөөр гуужуулж, шинэ эсийн нөхөн төлжилтийг дэмждэг.
Тослогийг тэнцвэржүүлнэ: Илүүдэл тослогийг багасгаж, арьсыг тослогжихоос сэргийлэх үйлчилгээтэй.
Дэлгэрэнгүйг: