Azi Beauty
Ангилал
Бүгд
Сэт бүтээгдэхүүн
Make up
Хүүхдийн бүтээгдэхүүн
Үс арчилгаа
Брэнд
Нүүр
Мэдээ
БАТГАТАЙ АРЬС АРЧИЛГААНЫ ЗӨВЛӨГӨӨ
2025-01-23 14:16
Зөөлөн цэвэрлэгээ: Таны арьсыг цочроох сульфат, спирт, синтетик үнэртэн, эфирийн тос, хатуу гуужуулагч зэрэг бүтээгдэхүүн нь таны арьсыг гэмтээж болзошгүй.
Гараа хол байлга плийз: Гараас бохирдол, тос, бактерийг шилжүүлэхээс сэргийлж, нүүрэндээ хүрэхээс зайлсхийгээрэй. Энэ нь арьс үрэвсэх , цочроход хүргэдэг.
Зөв сонгоорой: Арьсны нүх сүв бөглөрхөөс сэргийлэхийн тулд “Комедоген бус” гэсэн шошготой арьс арчилгааны болон нүүр будалтын бүтээгдэхүүнийг сонгоорой. Арьсны эсийн солилцоог идэвхжүүлэхийн тулд AHA эсвэл BHA гэх мэт зөөлөн гуужуулагч хэрэглээрэй.
Нарны хамгаалалт: Арьсыг нарны хэт ягаан туяанаас хамгаалах, батганы сорвийг нөсөө болохоос урьдчилан сэргийлж өдөр бүр өөрт тохирсон бүтэц, найрлагатай нарны тосоор хамгаалаарай.
Мэргэжлийн арьсны эмчид хандаарай: Хэрэв та батганыхаа учрыг нэг л олохгүй ,байгаа бол та юун түрүүнд мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.
ТЭВЧЭЭР: Арьс арчилгааны аялалдаа тэвчээртэй байгаарай. Жижиг гэлтгүй урагшлах алхам бүр таныг эрүүл, гэрэлтсэн арьсанд ойртуулна.
Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл